Сонсголын төв
Амьдралыг сонсох аялал эндээс эхэлнэ
2009 онд байгуулагдсан бөгөөд Монголд анх удаа сонсголгүй хүнд сонсгол оруулах дунгийн суулгацын мэс заслыг нэвтрүүлэн, одоогийн байдлаар 200 гаруй хүнд уг мэс заслыг амжилттай хийсэн. Сонсголын бүх төрлийн шинжилгээ, сонсголын аппарат зэрэг сонсголтой холбоотой үйл ажиллагаа явуулдаг.
2007 оноос 2019 онд хэрэгжиж буй “Дүлийрэлтэй тэмцэх үндэсний стратеги хөтөлбөр”-ийн хүрээнд манай байгууллага сонсголын түвшин тодорхойлох /объектив болон субьектив/ сонсголын дижитал аппарат тохируулах, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдэд тусламж үзүүлэх үйл ажиллагаа эрхэлж байна.
Сонсголын бүх төрлийн оношилгоо, шинжилгээ
Объектив/субъектив шинжилгээ, темпанометр, OAE, ABR/ASSR
Үйлчилгээ харах
Ухаалаг сонсголын аппарат
Хамгийн сүүлийн үеийн ухаалаг, хэвтэй болон хэвгүй, сувгийн гээд бүх төрлийн сонсголын аппаратыг танд санал болгож байна.
Үйлчилгээ харах
MED-EL сонсгол оруулах суулгац
Төрөлхийн болон олдмол сонсголгүй хүүхэд олдмол сонсголгүй болсон насанд хүрсэн хүнд
Үйлчилгээ харахБид мэргэжилдээ чин сэтгэлээсээ дуртай, шинжлэх ухаанч, бүтээлч хамт олон бөгөөд таныг халуун дотноор угтан авч, сонсголтой холбоотой бүхий л асуудлыг дэлхийд хэрэглэгдэж буй сүүлийн үеийн оношилгоо, эмчилгээ болон төхөөрөмжийн тусламжтайгаар шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна.
Холбоо барих
Хаяг: Баянзүрх дүүрэг, 13-р хороолол, Улсын Хоёр Дугаар Төв Эмнэлгийн хашаан дотор Цус сэлбэлт судлалын төвийн урд талд ЭЙД чих хамар хоолой, сонсгол судлалын эмнэлэг
Утас: 11-451155, 90087711, 88098935
