OESTROGEL® нь арьсанд түрхэж хэрэглэдэг, эстрадиол (эстроген) агуулсан даавар орлуулах эмчилгээний (HRT) гель юм.
Нэг удаагийн насосны шахалтаар 1.25 г гель гарч, түүнд 750 мкг эстрадиол агуулагдана. Туслах бодис нь ethanol, carbomer, trolamine болон purified water юм. Гель нь өнгөгүй, тослог бус, спиртийн үнэртэй байдаг.
Эстрадиол гэж юу вэ?
Эстрадиол нь эмэгтэй хүний өндгөвчөөс ялгардаг үндсэн эстроген дааврын нэг хэлбэр юм.
Цэвэршилтийн үед өндгөвчний эстрадиол ялгаруулалт буурснаар халуу оргих, шөнө хөлрөх, нойр болон сэтгэл санааны өөрчлөлт, үтрээний хатингаршил, булчин үе мөчний зовиур зэрэг шинж тэмдэг илэрч болно.
Oestrogel-ийн эстрадиол арьсаар нэвтэрч цусны эргэлтэд орсноор буурсан эстрогенийг нөхөх буюу Hormone Replacement Therapy — HRT / даавар орлуулах эмчилгээ хийдэг. Албан ёсны мэдээллээр цэвэршилтийн шинж тэмдгийн бууралт эмчилгээ эхэлснээс хойших эхний хэдэн долоо хоногт ажиглагдаж болно.
Юунд хэрэглэдэг вэ?
Oestrogel-ийн үндсэн заалт нь цэвэршилтийн дараах эстроген дутагдлын шинж тэмдгийн
эмчилгээ юм. Ялангуяа халуу оргих, хөлрөх зэрэг вазомотор шинж тэмдэг болон эстроген буурсантай холбоотой бусад зовиурыг намдаахад хэрэглэнэ.
Мөн ясны сийрэгжилтээс үүдэлтэй хугарлын өндөр эрсдэлтэй, ясны сийрэгжилтээс сэргийлэх бусад эмийг хэрэглэх боломжгүй эсвэл тэвчихгүй байгаа цэвэршилтийн дараах эмэгтэйд остеопорозоос урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглаж болно. 65-аас дээш насны эмэгтэйчүүдэд хэрэглэсэн туршлага харьцангуй хязгаарлагдмал гэж бүтээгдэхүүний мэдээлэлд тэмдэглэсэн.
Жороор олгоно



Сэтгэгдэл
There are no reviews yet.